Энгийн аялалын визний бүрдүүлэх материал / Хувиараа бизнес эрхлэгч, түрээслэгч /
Хувиараа бизнес эрхлэгч, түрээслэгч
- Анкет
- 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 1ш
- Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
- Виз мэдүүлэгчийн нэр дээрх сүүлийн 6 сарын дансны хураангуй /хамтран эзэмшигчгүй байх/
- Түрээсийн тодорхойлолт /хүчинтэй хугацаа 14 хоног хүртэл бланкан дээр хийгдсэн байх, хаяг утас гэх мэт байгууллагын мэдээлэл тодорхой бичигдсэн эсэх/
- Түрээсийн гэрээ /хүчинтэй хугацаа дуусаагүй байх/
- Түрээслэгч компаний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /тусгай зөвшөөрөлтэй бол нэмэлтээр оруулж болно/
- Гэрлэлтийн лавлагаа /гэрлээгүй болон цуцалсан, бэлэвсэн тохиолдолд гэрлэлт бүртгэлгүй лавлагаа авна/
- Цагдаагийн газрын тодорхойлолт /18-60 насны анх удаа зорчих гэж байгаа иргэн /
- Солонгост байрлах хаяг утас:
- Ах дүү хамаатан садан нь БНСУ-д албан ёсоор оршин суудаг бол БНСУ-д оршин суух үнэмлэхний хуулбар, Төрөл садангийн лавлагааны хамт
- /Гэрээний ажилтаны ажлын байрны хаяг болон оюутны дотуур байрны хаяг, Албан байгууллагын хаяг, Хууль бусаар оршин суугчийн хаяг байж болохгүй/
Манай байгууллагаас авч болох үйлчилгээнүүд:
- Визний материал хүлээн авах
- Зөвлөгөө
- Баталгаат орчуулга
- Цээж зураг авах
- Анкет бөглөх
- Канон
- Онгоцны тийз захиалга