Энгийн аялалын визний бүрдүүлэх материал / Компаний захирал /
Компаний захирал
- Анкет
- 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 1ш
- Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 8 сараас дээш/
- Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь шалгуулах, Тусгай зөвшөөрөлтэй бол нэмэлтээр оруулах/
- Татварын тодорхойлолт /сүүлийн 2 улиралд татвар төлсөн хэмжээ 500,000 төгрөгөөс дээш байх хүрэлцэхгүй тохиолдолд нэмэлтээр сүүлийн 6 сарын дансны хураангуй өгөх /
- Тухайн компанидаа нийгмийн даатгал төлдөг бол нийгмийн даатгалын дэвтэр, лавлагааны хамт
- Гэрлэлтийн лавлагаа /гэрлээгүй болон цуцалсан, бэлэвсэн тохиолдолд гэрлэлт бүртгэлгүй лавлагаа авна/
- Цагдаагийн газрын тодорхойлолт /18-60 насны анх удаа зорчих гэж байгаа иргэн/
- Солонгост байрлах хаяг утас:
- Ах дүү хамаатан садан нь БНСУ-д албан ёсоор оршин суудаг бол БНСУ-д оршин суух үнэмлэхний хуулбар, Төрөл садангийн лавлагааны хамт
- /Гэрээний ажилтаны ажлын байрны хаяг болон оюутны дотуур байрны хаяг, Албан байгууллагын хаяг, Хууль бусаар оршин суугчийн хаяг байж болохгүй/
Манай байгууллагаас авч болох үйлчилгээнүүд:
- Визний материал хүлээн авах
- Зөвлөгөө
- Баталгаат орчуулга
- Цээж зураг
- Анкет бөглөх
- Канон
- Онгоцны тийз захиалга