Энгийн аялалын визний бүрдүүлэх материал / Малчин/

  • Анкет
  • 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 1ш
  • Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 8 сараас дээш/
  • Виз мэдүүлэгчийн нэр дээрх сүүлийн 6 сарын дансны хураангуй /хамтран эзэмшигчгүй байх/
  • Багийн засаг даргын тодорхойлолт /хүчинтэй хугацаа 14 хоног хүртэл бланкан дээр хийгдсэн байх хаяг утас тодорхой бичигдсэн эсэх/
  • Малчны үнэмлэх 
  • Мал тооллогын А данс
  • Гэрлэлтийн лавлагаа /гэрлээгүй болон цуцалсан, бэлэвсэн тохиолдолд гэрлэлт бүртгэлгүй лавлагаа авна/
  • Цагдаагийн газрын тодорхойлолт /18-60 насны анх удаа зорчих гэж байгаа иргэн/
  • Солонгост байрлах хаяг утас:
    • Ах дүү хамаатан садан нь БНСУ-д албан ёсоор оршин суудаг бол БНСУ-д оршин суух үнэмлэхний хуулбар, Төрөл садангийн лавлагааны хамт
    • /Гэрээний ажилтаны ажлын байрны хаяг болон оюутны дотуур байрны хаяг, Албан байгууллагын хаяг, Хууль бусаар оршин суугчийн хаяг байж болохгүй/

 

Манай байгууллагаас авч болох үйлчилгээнүүд:

  • Визний материал хүлээн авах
  • Зөвлөгөө
  • Баталгаат орчуулга
  • Цээж зураг
  • Анкет бөглөх
  • Канон
  • Онгоцны тийз захиалга