Дипломат/Албан ажил (А-1, А-2)

 ДИПЛОМАТ/АЛБАН АЖИЛ (A-1, A-2)

1. Дипломат (A-1)

1) Олгох хүрээ

- Дипломат паспорт эзэмшигч гадаад улсын засгийн газрын дипломат төлөөлөгч, консулын газар хэлтсийн ажилтан, мөн олон улсын журмын дагуу дипломат албатай дүйцэхүйц тусгай эрх бүхий иргэн, түүний гэр бүл

- Энгийн паспорт эзэмшигчийн хувьд дипломат албан үүрэг гүйцэтгэгч мөн гэр бүлд олгох боломжтой

2) Визний төрөл (Хүчинтэй хугацаа/Oршин суух хугацаа)

- Богино хугацааны виз (S): 3 сар/90 хоног, 91 хоногоос дээш (хураамж $60) /

Олон удаагийн виз (M): 1 жил/90хоног

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Гэрлэлтийн лавлагаа

- Насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (Эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбар хавсаргах)

5. Гадаад харилцааны яамны сайдын албан бичиг, олон улсын байгууллага бол байгууллагын даргын албан хүсэлт

- Дипломат паспорт эзэмшигч иргэн 90 хоног хүртэл дипломат ажлын шугамаар зорчих бол визгүй зорчих бөгөөд БНСУ-д томилогдон оршин суух бол хоёр улсын хэлэлцээрийн дагуу шийдвэрлэх

6. Ажлын газрын тодорхойлолт эсвэл хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг ажил эрхэлж буйг батлах бичиг баримт

7. Урт болон богино хугацаагаар томилогдон ажиллах бол томилолтын тушаал зэрэг дипломат албан ажил гүйцэтгэж буйг батлах бичиг баримт

8. Хамт зорчих гэр бүл бол түүнийг нотлох бичиг барит

1. Албан ажил (A-2)

1) Олгох хүрээ

- Албан паспорт эзэмшигч гадаад улсын засгийн газар болон олон улсын байгууллагын албан ажил эрхлэх зорилгоор зорчих мөн хамт зорчих түүний гэр бүл

- Энгийн паспорт эзэмшигч нь албан үүрэг гүйцэтгэгч болон олон улсын байгууллагын ажилтан мөн түүний гэр бүлд олгох боломжтой

- Зорчих зорилго болон ажлын газраар: А-2-1(Гадаад улсын засгийн газар), А-2-2 (Олон улсын байгууллага), А-2-3 (Нэгдсэн Үндэсний Байгууллага), А-2-4 (Бусад албан ажил)

2) Визний төрөл (Хүчинтэй хугацаа/Oршин суух хугацаа)

- Богино хугацааны виз (S): 3 сар/90 хоног, 91 хоногоос дээш (хураамж $60) /

Олон удаагийн виз (M): 1 жил/90хоног

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Гэрлэлтийн лавлагаа

- Насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (Эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбар хавсаргах)

5. Гадаад харилцааны яамны сайдын албан бичиг эсвэл харьяа яамны сайдын албан бичиг, Олон улсын байгууллага бол байгууллагын даргын албан хүсэлт

- Албан паспорт эзэмшигч иргэн 90 хоног хүртэл албан ажлын шугамаар зорчих бол визгүй зорчих бөгөөд БНСУ-д томилогдон оршин суух бол хоёр улсын хэлэлцээрийн дагуу шийдвэрлэх

6. Ажлын газрын тодорхойлолт эсвэл хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг ажил эрхэлж буйг батлах бичиг баримт (Албан үүрэг гүйцэтгэж буйг бичиг тэмдэглэх)

7. Урт болон богино хугацаагаар томилогдон ажиллах бол томилолтын тушаал зэрэг албан ажил гүйцэтгэж буйг батлах бичиг баримт

8. Хамт зорчих гэр бүл бол түүнийг нотлох бичиг баримт