Богино хугацааны хэвлэл мэдээллийн ажил (С-1)

БОГИНО ХУГАЦААНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛ (C-1)

1) Олгох хүрээ

- Монгол Улсын сонин хэвлэл, Телевиз радио, Сэтгүүл бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас томилогдон богино хугацааны сурвалжлаг хийх, Мэдээлэл дамжуулах иргэн

- Гадаадын мэдээллийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу богино хугацаагаар томилогдон сурвалжлаг хийх, Мэдээлэл дамжуулах иргэн

- Гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын охин компанийг байгуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор богино хугацаагаар ажиллах иргэн

2) Визний төрөл (Хүчинтэй хугацаа/Oршин суух хугацаа)

- Богино хугацааны виз (S): 3 сар/90 хоног

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Гэрлэлтийн лавлагаа

- Насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (Эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбар хавсаргах)

5. Томилолтын бичиг

6. Ажлын газрын тодорхойлолт болон сурвалжлагчийн үнэмлэх (Гадаад мэдээ дамжуулах сурвалжлагчийн үнэмлэх)

7. Байгууллагын аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар