Олон удаагийн визний нөхцөл

ОЛОН УДААГИЙН ВИЗ

1) Олгох хүрээ: Дараах ‘A ~ О’ нөхцөлийг хангаж буй иргэн

A. БНСУ-д зорчиж байсан иргэн

B. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуй нэгжийн үндсэн ажилтан (Хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

C. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (Хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

D. 10,000 ам.доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн 3 сарын турш сарын дундаж хэрэглээ нь 2,000 ам.доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч (Бэлэн мөнгөний үйлчилгээ хамрагдахгүй)

E. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуй нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн

F. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, Монгол Улсад оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд)

G. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй Эмч, Өмгөөлөгч, Их Сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин

H. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй Сэтгүүлч, Найруулагч, Редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа иргэн

I. 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн

J. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)

K. Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин нь нийслэлийн ажиллагсдын сарын дундаж цалин (2020 оны 1 сарын байдлаар 1.25 сая төгрөг)-аас 2 дахин их, ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй иргэн

L. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил соёл урлагийн зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)

M. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө (Бэлэн мөнгө) зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн

N. ‘А~M’ нөхцөлийг хангаж олон удаагийн виз авсан иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд)

O. БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (Сүүлийн хоёр жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн. (Байнгын зорчигч)

А нөхцөлд хамрагдаж буй иргэн дараах байдлаар санхүүгийн чадвараа нотлох шаардлагатай.

- Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, 1 жилээс дээш хугацаагаар ажилласан байх

- Сүүлийн 6 сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (Татварын цахим тодорхойлолт)

- БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, эсвэл нийт 5-аас дээш удаа виз авч зорчсон иргэн

  • Эмчилгээний виз (С-3-3)-ний хувьд 2 сая воноос дээш мөнгөн дүнг цэвэр эмчилгээний зардалд зарцуулсан, виз мэдүүлж буй өдрөөс өмнөх 1 жилийн хугацаанд БНСУ-д зорчсон тохиолдолд олон удаагийн визний нөхцөлд хамааруулан тооцно. Бусад ангиллын визээр зорчсон тохиолдолд олон удаагийн визний нөхцөлд хамааруулан тооцно

1) Олгох ангилал: Богино хугацааны урилга (C-3-1), Богино хугацааны бизнес (C-3-4),

Богино хугацааны аялал жуулчлал (C-3-9)

2) Визний хүчинтэй хугацаа: 1жил/3жил/5жил

- 3 жилийн олон удаагийн виз: 1 жилийн олон удаагийн виз авч байсан, Визний хугацаандаа 2 ба түүнээс дээш удаа зорчсон, Оршин суух хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй иргэн

- 5 жилийн олон удаагийн виз: 3 жилийн олон удаагийн виз авч тухайн хугацаанд аливаа зөрчил гаргаж байгаагүй иргэн мөн байнга зорчдог иргэн

ø 3 ба 5 жилийн олон удаагийн визийг олон удаагийн визний хугацаагаа дуусахаас 1 сарын өмнө мэдүүлэх боломжтой. (Жишээ нь: 2018.01.31-ний өдөр дуусах бол 2018.01.01-ний өдрөөс мэдүүлэх боломжтой)

ø Олон удаагийн визний нөхцөл хангаж буй иргэний гавьяа шагнал, ажилласан жил, санхүүгийн чадвар мөн оршин суух хугацаанд аливаа зөрчил гаргаж байгаагүй зэргийг харгалзан үзэж, 1 жилийн олон удаагийн виз олгохгүйгээр шууд 3 болон 5 жилийн олон удаагийн визийг олгох боломжтой

3) Оршин суух хугацаа (1 удаа): 90 хоног(Дээрх ‘O’ нөхцөлд хамаарах байнгын зорчигч нь оршин суух хугацаа 30 хоногтой 5 жилийн олон удаагийн виз мэдүүлнэ)

4) Хязгаарлах нөхцөл

- Зорчих бүрдээ 30-аас дээш хоног ажил эрхлэх зорилгоор байнга урт хугацаагаар оршин суудаг иргэн

- Хилээр нэвтрэхийг хориглосон (Виз олгохыг хориглосон), Өмнө нь хуурамч паспорт ашиглаж байсан, Хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн, БНСУ-д зорчих болон хууль бус хөдөлмөр эрхлэлтийг зуучилсан, Бусад гэмт хэргийн улмаас хорих ялаас дээш ял авсан иргэн

- Хууль бусаар оршин сууж байсан (БНСУ-ын нутаг дэвсгэрээс гарах захирамж үл хамаарна), хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан, оршин суугаа хаягийн өөрчлөлтийг бүртгүүлээгүй зэрэг хилийн шалгах нэвтрүүлэх тухай хуулийн энгийн заалтуудыг зөрчсөний улмаас хилээр нэвтрэх эрх нь (Виз олгогдох эрх) сэргээгдсэн боловч арга хэмжээ авахуулснаас хойш 2 жил өнгөрөөгүй байгаа иргэн

 

А. БНСУ-д зорчиж байсан иргэн

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт: Санхүүгийн чадвар нотлох баримт эсвэл БНСУ-ын хилээр орж гарсныг нотлох баримт (Визтэй хэсэг болон хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар)

4. Гэрлэлтийн лавлагаа

B. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуй нэгжийн үндсэн ажилтан (Хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4.Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт:

- Ажлын газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт мөн хүчин төгөлдөр албан болон Дипломат паспортын хуулбар (Хүчинтэй хугацаа хамгийн багадаа 3 сараас дээш байх)

5. Гэрлэлтийн лавлагаа

C. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг Авиа компани, Усан онгоцны компанийн үндсэн ажилтан (Хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- Ажлын газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг

5. Гэрлэлтийн лавлагаа

D. 10,000 ам.доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшиж, сүүлийн 3 сарын турш сарын дундаж хэрэглээ нь 2,000 ам.доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч (Бэлэн мөнгөний үйлчилгээ хамрагдахгүй)

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- Банкны тодорхойлолт(Зээлийн кредит лимитийг бичүүлэх ), Картын хуулга

- Картын хуулбар

5. Гэрлэлтийн лавлагаа

E. БНСУ-тай хамтран Байгалийн баялаг, Эрчим хүч олборлох, Борлуулах зорилгоор аж ахуй нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, Гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- Байгалийн баялаг, Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохыг нотлох бичиг баримт (Аж ахуй нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл гэх мэт)

- Байгалийн баялаг, Эрчим хүч олборлох, Борлуулахтай холбоотойгоор БНСУ-ын талтай байгуулсан гэрээ

- Ажлын газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг

5. Гэрлэлтийн лавлагаа

F. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний Эцэг эх, Хүүхэд, Монгол Улсад оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/нөхөр, Mөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш хугацаагаар хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд)

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Гэр бүл болохыг нотлох бичиг баримт

5. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- Иргэншлээ солиулсан иргэн: Гадаад иргэнээр бүртгүүлсэн тухай тодорхойлолт (Хилийн шалган нэвтрүүлэх албанаас олгох) эсхүл иргэний үндсэн мэдээллийн тодорхойлолт (дэлгэрэнгүй) өгөх

- Монгол Улсад оршин сууж буй БНСУ-ын иргэн: Гадаад паспортын хуулбар, Оршин суух үнэмлэхийн хуулбар

- Хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш хугацаагаар хууль ёсны дагуу амьдарч буй иргэн: Солонгос, Монгол хоёр улсын гэрлэлтийн лавлагаа

G. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй Эмч, Өмгөөлөгч, Их Сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- (Эмч) Ажлын газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Эмчлэх зөвшөөрлийн гэрчилгээ

- (Өмгөөлөгч) Ажлын газрын тодорхойлолт, Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Монголын Хуульчдын Холбоо эсвэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүний тодорхойлолт

- (Их Сургуулийн Багш) Ажлын газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ректорын тушаал

5. Гэрлэлтийн лавлагаа

ø ЭСЯ-аас хүлээн зөвшөөрч буй холбогдох нөхцөл

ᴑ Эмч: Улсын болон хувийн эмнэлгийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа хүний их эмч

ᴑ Өмгөөлөгч: Монголын Хуульчдын Холбооны гишүүн, 1 жилээс дээш хугацаагаар албан байгууллага эсвэл хууль зүйн фирмд ажиллаж байгаа өмгөөлөгч

ᴑ Их Сургуулийн Багш: Бакалавраас дээш сургалттай улсын болон хувийн их, дээд сургуульд ахлах багш болон түүнээс дээш албан тушаалд ажиллаж байгаа боловсон хүчин

ø Үүнд: Гэрээт болон цагийн багш, Зочин багш, Зочин профессор зэрэг түр гэрээт багш нар хамрагдах боломжгүй

H. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй Сэтгүүлч, Найруулагч, Редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа иргэн

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- Ажлын газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ажлын үнэмлэхийн хуулбар (Сэтгүүлч, Найруулагч, Редактор зэрэг)

- Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тодорхойлолт, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүний үнэмлэхийн хуулбар 

- Тухайн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын татварын тодорхойлолт

5. Гэрлэлтийн лавлагаа

ø ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй хэвлэл мэдээллийн ажилтан

- Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнаар 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа ажилтан

I. 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- Аж ахуйн нэгжийн цахим татварын тодорхойлолт (Хамрах хугацаа: Өмнөх оны 1 сарын 1-ээс 12 сарын 31-ний өдөр), Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ажлын газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

5. Гэрлэлтийн лавлагаа

ø Монгол Улсын татвар төлөгч шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэрс (Хавсралт 3)

J. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- Дипломын хуулбар, Дүнгийн жагсаалт, Бусад улсад оршин сууж байсан визний хуулбар, Хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар эсвэл хил хамгаалах ерөнхий газрын улсын хил нэвтэрсэн тухай лавлагаа

5. Гэрлэлтийн лавлагаа

K. Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин нь нийслэлийн ажиллагсдын сарын дундаж цалин (2020 оны 1 сарын байдлаар 1.25 сая төгрөг)-аас 2 дахин их, ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй иргэн

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- Ажлын газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (Виз мэдүүлж буй өдрөөс өмнөх 12 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал)

5. Гэрлэлтийн лавлагаа

L. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил соёл урлагийн зүтгэлтэн, Тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- Одон медалийн хуулбар, үнэмлэхийн хуулбар

- Ажлын газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (Төлж буй тохиолдолд)

5. Гэрлэлтийн лавлагаа

ø ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй иргэн

ᴑ (Соёл урлагийн салбар) Төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэн (Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн) зэрэг гавьяа зүтгэл гаргасан иргэн

ᴑ (Спортын салбар) Төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэн (Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч), Олимп болон Пара-Олимпийн медальт тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт тамирчин, Азийн спортын наадмын медальт тамирчин, Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(төрөл бүрээр)-ийн медальт тамирчин зэрэг гавьяа зүтгэл гаргасан иргэн

M. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, Санхүүгийн хөрөнгө (Бэлэн мөнгө) зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Улсаас итгэмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний газрын тодорхойлолт

- Сүүлийн 6 сарын турш хадгалсан мөнгөн хадгаламжийн дүн: Дундаж үлдэгдлийн тодорхойлолт 

5. Гэрлэлтийн лавлагаа

N. ‘А~M’ нөхцөлийг хангаж олон удаагийн виз авсан иргэний эхнэр/нөхөр, Насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд)

                                                                       (ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- Олон удаагийн виз эзэмшигч иргэний гэр бүл болохыг нотлох бичиг баримт

- Олон удаагийн виз эзэмшигч болон түүний гэр бүлийн хүний дундаас гарсан хүүхдийн төрсний лавлагаа

- Олон удаагийн виз эзэмшигч иргэний гадаад паспортын нүүр хэсэг, Визтэй хэсгийн хуулбар

O. БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (Сүүлийн хоёр жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн (Байнгын зорчигч)

ᴑ Визний хүчинтэй хугацаа/1 удаа оршин суух хугацаа: 5 жилийн олон удаагийн виз /30 хоног

(ОЛОН УДААГИЙН ВИЗНИЙ НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт

- БНСУ-ын хилээр орж гарсныг нотлох бичиг баримт (Визтэй хэсэг болон хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар)

ø Сүүлийн 2 жилийн дотор нэг удаа хилээр орж гарсан тамга заавал байх

ø E9, E10, C4 ангиллын визээр зорчсон тохиолдолд хамаарахгүй