ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРАЛЦАХ (D-4-3) |
1) Олгох хүрээ
- Засгийн газрын болон улсын байгууллагын мөн сангийн урилгаар бүрэн тэтгэлэг авч суралцах гэж буй сурагч
2) Визний төрөл
- 1 жил хүртэлх хугацаатай нэг удаагийн виз
<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ> |
1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг, Визний хураамж 60 ам.доллар 2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь 3. Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар 4. Уригч байгууллагын албан бичиг 5. Уригч байгууллагын аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар 6. Тэтгэлгийн гэрчилгээ 7. Харьяа сургуулийн сурагчийн тодорхойлолт, Дүнгийн тодорхойлолт 8. Төрсний бүртгэлийн лавлагаа (Эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа) 9. Асран хамгаалагчийн батлан даах бичиг (маягт) 10. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна) 11. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, Диплом, Дүнгийн жагсаалтын эх хувь, хуулбарын хамт 12. Сүрьеэгийн шинжилгээний бичиг (БНСУ-ын ЭСЯ-аас заасан эмнэлгийн нэрсийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү) ø Анхаарах зүйлс - Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна |