БОГИНО ХУГАЦААНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ (C-3-9)

БОГИНО ХУГАЦААНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ (C-3-9)

1) Олгох хүрээ

- 90 хоног хүртэл хугацаагаар БНСУ-д аялах, БНСУ-аас нисэх онгоц, усан онгоцонд дамжиж суух зорилгоор тус улсын хилээр нэвтрэх тохиолдолд

2) Визний төрөл (Хүчинтэй хугацаа/Oршин суух хугацаа)

- Богино хугацааны виз (S): 3 сар/90 хоног / Хоёр удаагийн дабль виз (D): 6 сар/90хоног /

Олон удаагийн виз (M): 1 жил, 3 жил, 5 жил/90 хоног

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт

- Аж ахуй нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт (Хагас жилд төлсөн татварын хэмжээ 500,000 төгрөгөөс дээш байх, Аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон 6 сараас дээш ажилласан байх)

- Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын лавлагаа (Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 500,000 төгрөгөөс дээш байх)

- Бусад : Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (Хамтран эзэмшигч байх боломжгүй) (2019.09.16-аас хэрэгжинэ)

ø Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх

ø Зөвхөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (E-9-1 ангилал) ажиллаж буй иргэний шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь сүүлийн 6 сарын шилжүүлэг хийсэн бичиг баримт болон дансны хуулга (Банкны гүйлгээний баримт эх хувь), Гадаад иргэний үнэмлэхийн хуулбар (Урд тал, Ард тал) (2019.09.16-аас хэрэгжинэ)

5. Гэрлэлтийн лавлагаа

- Насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (Эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбар хавсаргах)

ø 19-өөс доош насны, 55-аас дээш насныхан гэр бүлийн хамт виз мэдүүлэх тохиолдолд санхүүгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөнө.

ø Анхаарах зүйлс: БНСУ-д амь насаа алдсан Монгол улсын иргэний гэр бүл

1. Виз мэдүүлгийн маягт

2. Гадаад паспорт/ Хуулбар

3. Цагдаагийн газрын тодорхойлолт

4. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт

5. Нас барсан талаарх эмнэлгийн тодорхойлолт

6. Монгол Улсын Гадаад харилцааны яамны нот бичиг

7. Гэрлэлтийн лавлагаа, төрөл садангийн тухай лавлагаа