Хөнгөвчилсөн нөхцөл

2. ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ

1) Олгох хүрээ : Дараах ‘A ~ K’ нөхцөлийг хангаж буй иргэн

А. Төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага зэргээс зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох урилгатай иргэн

B. БНСУ-ын засгийн газрын зөвшөөрөл бүхий олон улсын байгууллагын урилгатай иргэн

C. Албан, дипломат паспорт эзэмшигч албан ажлаас бусад зорилгоор энгийн паспортаа ашиглан зорчих

D. Олон удаагийн визний нөхцөл хангасан болон олон удаагийн виз авч байсан иргэн

E. Байнгын зорчигч(сүүлийн хоёр жилийн дотор 4 удаа, нийт 10-аас дээш удаа БНСУ-д зорчсон иргэн)

F. Сүүлийн 5 жилийн дотор Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллага(OECD)-ын гишүүн(БНСУ болон Монгол Улсын иргэний визгүй зорчдог улсаас бусад) 2 ба түүнээс дээш улс эсхүл 1 улс руу 3-аас дээш удаа зорчсон иргэн

G. БНСУ-руу сүүлийн 1 жилийн дотор богино хугацаагаар хоёроос дээш удаа зорчсон, худалдаа, бизнесийн холбоо хамаарал нь баримтаар нотлогдож буй иргэн

H. БНСУ-ын иргэн(иргэншлээ солиулсан иргэн), болон БНСУ-ын иргэний эхнэр/нөхөр(F-6)-ийн шууд хамаарал бүхий гэр бүл(эцэг эх, эмээ өвөө, хүүхэд)

I. Урт хугацаагаар оршин суугч (F-2), Байнгын оршин суугч (F-5)-ын өөрийн болон эхнэр/нөхрийн шууд хамаарал бүхий гэр бүл(эцэг эх, эмээ өвөө, 19-өөс доош насны хүүхэд)

J. Хэвлэл мэдээллийн ажил (D-5), Шашин (D-6), Суурин төлөөлөгч (D-7), Хөрөнгө оруулагч (D-8), Худалдаа эрхлэгч (D-9), Е ангиллын виз (E-9 ангиллаас бусад)-тэй иргэний шууд хамаарал бүхий гэр бүл (эцэг эх, эмээ өвөө, 19-өөс доош насны хүүхэд)

K. ‘C~G’ нөхцөлийг хангасан иргэний гэр бүл(өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг эх, эмээ өвөө, 19-өөс доош насны хүүхэд)

2) Олгох ангилал

- Богино хугацааны урилга (С-3-1), Богино хугацааны аялал жуулчлал (C-3-9),

Богино хугацааны бизнес (C-3-4)

3) Визний төрөл (Хүчинтэй хугацаа/Oршин суух хугацаа)

- Богино хугацааны виз (S) : 3 сар/90 хоног / Хоёр удаагийн дабль виз (D) : 6 сар/90хоног

4) Анхаарах зүйлс

- Дээрх нөхцөлийг хангаж буй боловч өмнө нь хууль зөрчиж байсан эсэх, хилээр зорчиж байсан, оршин сууж байсан тухай мэдээллүүдийг шалгаж үзнэ. хууль бусаар оршин суух, хууль зөрчих магадлалтай гэж үзвэл виз олгохоос татгалзах бөгөөд зөвхөн бүрдүүлсэн бичиг баримтаар шалгах нь хангалтгүй гэж үзвэл нэмэлт бичиг баримтыг шаардаж болно.

НҮҮР ХУУДАС

A. Төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага зэргээс зохион байгуулж буй төрөл бүрийн арга хэмжээ, хурал семинар, богино хугацааны сургалт, нөхөрсөг тэмцээн уралдаанд оролцох урилгатай иргэн

ø Урилга нь invitation letter –ийн утгыг агуулах ба визний зөвшөөрөл биш болно.

(ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Хоёр улсын тухайн холбогдох байгууллагын албан хүсэлт

- Монгол тал : Уригдагч байгууллагын танилцуулга, арга хэмжээний танилцуулга, зардал хариуцах тухай болон оролцогчдын нэрс, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(төлж буй тохиолдолд)

- Солонгос тал : Арга хэмжээний танилцуулга, зардал хариуцах тухай(онгоцны билет, оршин суух зардал хэрхэн хариуцах гэх мэт), оролцогчдын нэрс, аж ахуй нэгжийн гэрчилгээ(бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар: Уригч талын мэдээллийг оруулахад заавал шаардлагатай.

4. Гэрлэлтийн лавлагаа

B. БНСУ-ын засгийн газрын зөвшөөрөл бүхий олон улсын байгууллагын урилгатай иргэн

(ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Хоёр улсын тухайн холбогдох байгууллагын албан хүсэлт

- Монгол тал : Байгууллагын танилцуулга, арга хэмжээний танилцуулга, зардал хариуцах тухай болон оролцогчдын нэрс

- Солонгос тал : Арга хэмжээний танилцуулга, зардал хариуцагч тал(онгоцны билет, оршин суух зардал хэрхэн хариуцах гэх мэт), оролцогчдын нэрс, аж ахуй нэгжийн гэрчилгээ(бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэрэг олон улсын байгууллага болохыг нотлох бичиг баримт: Уригч талын мэдээллийг оруулахад заавал шаардлагатай

4. Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг ажил байдлыг нотлох бичиг баримт

5. Гэрлэлтийн лавлагаа

C. Албан, дипломат паспорт эзэмшигч энгийн паспортаар аялал жуулчлал, эмчилгээ, төрөл садныдаа зорчих зэрэг албан ажлаас бусад зорилгоор зорчих

(ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт :

- Хүчин төгөлдөр албан/дипломат паспортын хуулбар(хүчинтэй хугацаа хамгийн багадаа 3 сараас дээш байх), ажлын газрын тодорхойлолт

4. Гэрлэлтийн лавлагаа

D. Олон удаагийн визний нөхцөл хангасан(1. А~M) болон олон удаагийн виз авч байсан иргэн

(ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт :

- Визтэй хэсгүүд, хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар

4. Гэрлэлтийн лавлагаа

E. Байнгын зорчигч(сүүлийн хоёр жилийн дотор 4 удаа, нийт 10-аас дээш удаа БНСУ-д зорчсон иргэн)

(ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт :

- Визтэй хэсгүүд, Хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар

4. Гэрлэлтийн лавлагаа

ø E9, E10, C4 ангиллын визээр зорчсон тохиолдолд хамаарахгүй

F. Сүүлийн 5 жилийн дотор эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн(БНСУ болон Монгол Улсын иргэний визгүй зорчдог улсаас бусад) 2 ба түүнээс дээш улс эсхүл 1 улс руу 3-аас дээш зорчсон иргэн

ᴑ Монгол Улсын иргэний визгүй зорчдог улс : Израиль, Турк, Чили

(ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт :

- OECD гишүүн орнууд руу зорчиж байсан виз болон хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар(визтэй хуучин паспорт эх хувиар өгнө)

4. Гэрлэлтийн лавлагаа

G. БНСУ-руу сүүлийн 1 жилийн дотор богино хугацаагаар 2-оос дээш зорчсон, худалдаа, бизнесийн холбоо хамаарал нь баримтаар нотлогдож буй иргэн

(ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. БНСУ-ын аж ахуй нэгжтэй худалдаа хийсэн талаарх нотлох бичиг баримт

4. Хилийн шалган нэвтрүүлэх албаны тамга бүхий паспортын хуулбар

5. Гэрлэлтийн лавлагаа

H. БНСУ-ын иргэн(иргэншлээ солиулсан иргэн) болон БНСУ-ын иргэний эхнэр/нөхөр(F-6)-ийн шууд хамаарал бүхий гэр бүл(эцэг эх, эмээ өвөө, хүүхэд)

ᴑ Виз мэдүүлэх хүрээ : Эхнэр/нөхөр, өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг эх, эмээ өвөө, хүүхэд

ᴑ Визний төрөл : С-3-1(Богино хугацааны урилга)

(ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Гэрлэлтийн лавлагаа

4. Гэр бүлийн холбоо хамаарлыг нотлох бичиг баримт

<УРИГЧ ТАЛЫН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Урилга(эх хувь) : Заавал эх хувиараа байх ба доорх агуулгыг багтаасан байна

- Уригч болон уригдагчийнн овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, иргэншил, РД, утас

- Уригч болон уригдагчийн холбоо хамаарал, урьж буй хугацаа, зорилго, батлан даалт зэрэг

- БНСУ-ын иргэн : Уригч нь урилган дээр өөрийн хувийн тамгыг дарж баталгаажуулна, тамганы гэрчилгээний эх хувийг хавсаргах тохиолдолд нотариат шаардлагагүй. Нотариатаар баталгаажуулсан тохиолдолд тамганы гэрчилгээний хуулбарыг хавсаргаж болно.

- Монгол Улсад оршин сууж буй БНСУ-ын иргэн : Эх орондоо буцаж ирэх тухай батлан даалтын бичиг(БНСУ-ын ЭСЯ-ны маягтыг ашиглах), Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар, уригч нь урилган дээр өөрийн хувийн тамгыг дарж баталгаажуулна(хувийн тамганы гэрчилгээ шаардлагагүй)

ø Урилгын маягтыг БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас татан авч хэрэглэх боломжтой бөгөөд ЭСЯ-ны маягтыг ашиглах боломжгүй тохиололд өөрийн маягтыг ашиглаж болно. (Тухайн маягт нь заавал ЭСЯ-ны маягт нь дээрх агуулгыг багтаасан байна.) 

2. Уригчийн биеийн байцаалтын хуулбар(Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспорт, гадаад иргэний оршин суух үнэмлэх)

3. БНСУ дахь гэрлэлтийн эсвэл ам бүлийн тодорхойлолт(сүүлийн 3 сарын дотор олгосон байх)

I. Урт хугацаагаар оршин суугч (F-2), Байнгын оршин суугч (F-5)-ийн өөрийн болон эхнэр/ нөхрийн шууд хамаарал бүхий гэр бүл(эцэг эх, эмээ өвөө, хүүхэд)

ᴑ Виз мэдүүлэх хүрээ : Эхнэр/нөхөр, өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг эх, эмээ өвөө, 19-с доош насны хүүхэд

ᴑ Визний төрөл : С-3-1 (Богино хугацааны урилга)

(ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Гэрлэлтийн лавлагаа

4. Гэр бүлийн холбоо хамаарлыг нотлох бичиг баримт

<УРИГЧ ТАЛЫН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Урилга(эх хувь) : Заавал эх хувиараа байх ба доорх агуулгыг багтаасан байна

- Уригч болон уригдагчийнн овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, иргэншил, РД, утас

- Уригч болон уригдагчийн холбоо хамаарал, урьж буй хугацаа, зорилго, батлан даалт зэрэг

- БНСУ-ын иргэн : Уригч нь урилган дээр өөрийн хувийн тамгыг дарж баталгаажуулна, тамганы гэрчилгээний эх хувийг хавсаргах тохиолдолд нотариат шаардлагагүй. Нотариатаар баталгаажуулсан тохиолдолд тамганы гэрчилгээний хуулбарыг хавсаргаж болно.

- Монгол Улсын иргэн : Урилга болон БНСУ-ын иргэн эхнэр/нөхрийн урихыг зөвшөөрсөн бичиг(нотариат шаардлагатай)

ø Урилгын маягтыг БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас татан авч хэрэглэх боломжтой бөгөөд ЭСЯ-ны маягтыг ашиглах боломжгүй тохиололд өөрийн маягтыг ашиглаж болно. (Тухайн маягт нь заавал ЭСЯ-ны маягт нь дээрх агуулгыг багтаасан байна.) 

2. Уригчийн биеийн байцаалтын хуулбар(иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспорт, гадаад иргэний оршин суух үнэмлэх) болон эхнэр/нөхрийн биеийн байцаалтын хуулбар

3. БНСУ дахь гэрлэлтийн эсвэл ам бүлийн тодорхойлолт(сүүлийн 3 сарын дотор олгосон байх)

ø БНСУ-ын иргэний эхнэр/нөхөр нь уригчтай хамт амьдрах зорилгоор виз мэдүүлэх тохиолдолд F-6 ангилалд хамаарна.

  • Урт хугацаагаар оршин суугч, байнгын оршин суугч иргэний эхнэр/нөхөр, хүүхэд нь уригчтай хамт амьдрах зорилгоор виз мэдүүлэх тохиолдолд F-1/F-2 ангилалд хамаарна.

J. Хэвлэл мэдээллийн ажил (D-5), Шашин (D-6), Суурин төлөөлөгч (D-7), Хөрөнгө оруулагч (D-8), Худалдаа эрхлэгч (D-9), Е ангиллын виз (E-9 ангиллаас бусад)-тэй иргэний шууд хамаарал бүхий гэр бүл (Эцэг эх, Эмээ өвөө, 19-өөс доош насны хүүхэд)

ᴑ Виз мэдүүлэх хүрээ : Эхнэр/нөхөр, өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг эх, эмээ өвөө, 19-с доош насны хүүхэд

ᴑ Визний төрөл : С-3-1 (Богино хугацааны урилга)

(ХӨНГӨВЧИЛСӨН НӨХЦӨЛ)

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Гэрлэлтийн лавлагаа

4. Гэр бүлийн холбоо хамаарлыг нотлох бичиг баримт

<УРИГЧ ТАЛЫН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Урилга(эх хувь) : Нотариатаар баталгаажуулсан урилга(доорх агуулгыг багтаасан байна)

- Уригч болон уригдагчийнн овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, иргэншил, РД, утас

- Уригч болон уригдагчийн холбоо хамаарал, урьж буй хугацаа, зорилго, батлан даалт зэрэг

ø Урилгын маягтыг БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас татан авч хэрэглэх боломжтой бөгөөд ЭСЯ-ны маягтыг ашиглах боломжгүй тохиололд өөрийн маягтыг ашиглаж болно. (Тухайн маягт нь заавал ЭСЯ-ны маягт нь дээрх агуулгыг багтаасан байна.) 

2. Уригчийн гадаад иргэний оршин суух үнэмлэхийн хуулбар(хоёр тал), ажлын газрын тодорхойлолт

ø Хөрөнгө оруулагч (D-8)-ийн хувьд аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар, татварын тодорхойлолт зэрэг нэмэлт бичиг баримт өгөх

K. ‘C~G’ нөхцөлийг хангасан иргэний өөрийн болон эхнэр/нөхрийн шууд хамаарал бүхий гэр бүлцэг эх, эмээ өвөө, 19-өөс доош насны хүүхэд)