БОГИНО ХУГАЦААНЫ УРИЛГА (C-3-1) |
1) Олгох хүрээ
- БНСУ-д зохиогдож буй Нөхөрсөг тэмцээн уралдаан, Үйл ажиллагаа, Хурал цуглаан зэрэгт оролцох мөн улсын болон хувийн хэвшлийн байгууллагаас зохиогдож буй Техник, Технологийн дадлага сургалтад хамрагдахын тулд богино хугацаагаар зорчих иргэн
- Богино хугацааны урилга (C-3-1), Богино хугацааны бизнес (C-3-4) ангилал нь виз мэдүүлэгчийн мэдүүлгийн маягт дээр бичсэн зорчих зорилго болон бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн шийдвэрлэгдэнэ.
ø Дээрх богино хугацааны урилга ангилалд хамаарагдах хэдий ч байр, хоолны зардлаас илүү хэмжээний урамшуулал авах тохиолдолд, Богино хугацааны хөдөлмөр эрхлэх (C-4-5) ангиллын виз мэдүүлнэ.
2) Визний төрөл (Хүчинтэй хугацаа/Oршин суух хугацаа)
- Богино хугацааны виз (S): 3 сар/90 хоног
ø Урилга нь invitation letter –ийн утгыг агуулах ба визний зөвшөөрөл биш болно.
<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ> |
1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг 2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь 3. Гэрлэлтийн лавлагаа - Насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (Эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбар хавсаргах) 4. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт - Аж ахуй нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт (Хагас жилд төлсөн татварын хэмжээ 500,000 төгрөгөөс дээш байх, Аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон 6 сараас дээш ажилласан байх) - Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын лавлагаа (Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 500,000 төгрөгөөс дээш байх) - Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (Хамтран эзэмшигч байх боломжгүй) (2019.09.16-аас хэрэгжинэ) ø Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх ø Зөвхөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (E-9-1 ангилал) ажиллаж буй иргэний шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь сүүлийн 6 сарын шилжүүлэг хийсэн бичиг баримт болон дансны хуулга (Банкны гүйлгээний баримт эх хувь), Гадаад иргэний үнэмлэхийн хуулбар (Урд тал, Ард тал) (2019.09.16-аас хэрэгжинэ) ø 19-өөс доош насныхан, 55-аас дээш насныхан гэр бүлийн хамт виз мэдүүлэх тохиолдолд санхүүгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөнө. 5. Урилгатай холбоотой бичиг баримт (ø Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас бусад урилгатай холбоотой бичиг баримтуудыг эх хувиар өгөх ба нотариат шаардлагагүй) ᴑ Солонгос талын уригч байгууллага - Урилга (Уригдагчийн овог нэр, Урьж буй зорилго, Зардал хариуцагч, Урьж буй хугацаа зэргийг заавал бичнэ) /эх хувь/ ø Уригч байгууллага нь өөрсдийн ашигладаг загвар байхгүй тохиолдолд урилганы загварыг БНСУ-ын элчин сайдын яамны цахим хуудаснаас татаж авах боломжтой. - Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар - Албан хүсэлт (Урилга болон албан хүсэлтийг хамтатган бичих боломжтой)зэргийг заавал бичнэ) - Үйл ажиллагаа (Сургалт, Дадлага, Семинар, Албан уулзалт зэрэг)-ны хөтөлбөр, Үйл ажиллагааны танилцуулга, Зорчих зорилгыг нотолсон бичиг баримт ᴑ Монгол талын уригч байгууллага - (Багаар уригдах тохиолдолд) Байгууллагын албан хүсэлт - (Хувь хүн) Хувь хүний хүсэлт <БНСУ-ын Спортын хорооны урилга> БНСУ-ын Спортын хороо болон харьяа байгууллагын урилга, мөн холбогдох засгийн газрын яам агентлагийн сайдын албан хүсэлт байх тохиолдолд санхүүгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөх боломжтой. ø БНСУ-ын Спортын хорооны харьяа байгууллагын бүртгэлээс шалгах шаардлагатай |
Уригч талын бүрдүүлэх материал /солонгос хэлээр/
○ 한국측 초청기관
- 초청장(명단, 초청목적·사유, 경비 부담사항, 초청기간 기재 필수) /원본/
※ 초청 기관에서 쓰는 양식이 없는 경우 초청장 양식은 주몽골대한민국대사관 홈페이지에서 다운 가능
- 사업자등록증 사본
- 협조요청공문(초청장에 협조요청 내용 포함 가능)
- 행사(교육, 연수, 세미나, 업무 협의 등) 일정, 행사 소개 및 개요, 입국목적을 입증하는 서류 제출
○ 몽골측 피초청인 및 기관
- (단체초청의 경우) 협조요청공문
- (개인의 경우) 사유서
<대한체육회 초청>
대한체육회나 산하단체의 초청장 또는 관련 부처 장관명의 협조요청 공문을 제출할 경우, 경제력 입증자료 제출면제
※ 대한체육회 산하단체 리스트 참조 필요
※ 대회에 입상하여야만 상금을 받을 수 있는 경기/경연 참가자는 단기일반(C-3-1) 사증으로 신청하나, 운동경기 및 각종 경연대회 참가자로 상금과는 별개로 참가만으로 체재비를 상회하는 보수를 받는 경우, 단기취업(C-4) 사증 발급대상