БИЗНЕС (C-3-4) |
1) Олгох хүрээ
- Зах зээлийн судалгаа, Ажил хэргийн холбоо тогтоох, Зөвлөгөө, Гэрээ байгуулах, Тоног төхөөрөмжийн импорт∙экспорттой холбоотой суурилуулах, Засвар үйлчилгээ хийх, Шалгах, ажиллах горимыг сурах зэрэг бусад үүнтэй адил зорилгоор богино хугацаагаар оршин суух иргэн
2) Визний төрөл (Хүчинтэй хугацаа/Oршин суух хугацаа)
- Богино хугацааны виз (S): 3 сар/90 хоног / Хоёр удаагийн дабль виз (D): 6 сар/90хоног /
Олон удаагийн виз (M): 1 жил, 3 жил, 5 жил/90 хоног
<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ> |
1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг 2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь 3. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт - Аж ахуй нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт (Хагас жилд төлсөн татварын хэмжээ 500,000 төгрөгөөс дээш байх, Аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон 6 сараас дээш ажилласан байх) - Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын лавлагаа (Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 500,000 төгрөгөөс дээш байх) - Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (Хамтран эзэмшигч байх боломжгүй) (2019.09.16-аас хэрэгжинэ) ø Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх 4. Бизнесийн зорилгыг нотлох бичиг баримт - Худалдан авах гэрээ, Үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө, B/L, Экспорт∙Импортын лиценз, Татварын баримт, Валют солиулсан бичиг гэх мэт 5. Гэрлэлтийн лавлагаа |