Богино хугацааны хөдөлмөр эрхлэх (C-4)

БОГИНО ХУГАЦААНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ (C-4-5)

1) Олгох хүрээ

- Түр хугацааны үзүүлбэр(Урлагийн үйл ажиллагаа гэх мэт), Зар сурталчилгаа∙Загвар өмсөх, Лекц∙Илтгэл тавих*, Судалгаа шинжилгээ хийх, Технологи зааж сургах, Ажил үйлчилгээ нийлүүлэх зэрэг ашгийн зорилгоор богино хугацааны хөдөлмөр эрхлэх иргэн

* Ашиг олох гэрээний дагуу БНСУ-ын төрийн болон хувийн байгууллагаас уригдаж богино хугацаагаар лекц, илтгэл тавих тохиолдолд

ø Үзэсгэлэнд оролцох зураач, уран барималч гэх мэт уран бүтээл худалдах зэргээр ашиг олох тохиолдолд

ø Улирлын хөдөлмөр эрхлэх богино хугацааны (С-4-1~4) визний хувьд “Виз авах зөвшөөрлийн код” мэдүүлэх шаардлагатай

2) Визний төрөл (Хүчинтэй хугацаа/Oршин суух хугацаа)

- Богино хугацааны виз (S): 3 сар/90 хоног / Хоёр удаагийн дабль виз (D): 6 сар/90хоног /

Олон удаагийн виз (M): 1 жил, 3 жил, 5 жил/90 хоног

<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ>

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

4. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт

- Аж ахуй нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт (Хагас жилд төлсөн татварын хэмжээ 500,000 төгрөгөөс дээш байх, Аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон 6 сараас дээш ажилласан байх)

- Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын лавлагаа (Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 500,000 төгрөгөөс дээш байх)

- Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (Хамтран эзэмшигч байх боломжгүй) (2019.09.16-аас хэрэгжинэ)

ø Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх

5. Гэрлэлтийн лавлагаа

6. Урилга (Урих болсон шалтгаан, Эх орондоо буцаж ирэхийг батлан дааж буй агуулгыг тусгах)

7. Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар, Хуулийн этгээдийн гэрчилгээний лавлагаа гэх мэт

ø Англи хэлний зуслан зэрэг гадаад хэл, яриа зааж сургах тохиолдолд Насан туршийн боловсролын байгууллагын бүртгэл гэх мэт бүртгэл зөвшөөрөгдсөн талаарх бичиг баримт

8. Хөдөлмөрийн гэрээ болон зохион байгуулагч талаас арга хэмжээнд оролцохыг тодорхойлсон бичиг баримт

9. Холбогдох засаг захиргааны байгууллагын даргын ажилд авахыг санал болгосон тодорхойлолт эсхүл албан бичиг, ажилд авах зайлшгүй шаардлагыг нотлох бичиг баримт

- Уран бүтээлчийн хувьд БНСУ-ын Медиа контент үнэлгээний хорооны санал болгосон тодорхойлолт

- Мэргэжлийн хөл бөмбөг буюу тамирчин, ахлагч, шүүгчийн хувьд БНСУ-ын хөл бөмбөгийн хорооны санал болгосон тодорхойлолт

- Мэргэжлийн Го даамны тамирчингийн хувьд БНСУ-ын Го даамны холбооны санал болгосон тодорхойлолт

- Дэвшилтэт технологи эзэмшсэн буюу(Gold болон IT карт) эзэмших нөхцөл хангасан боловсон хүчний хувьд БНСУ-ын Аж үйлдвэр, технологийн сан болон БНСУ-ын IT Venture компани, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбооны санал болгосон тодорхойлолт

- Гадаадын мэргэжлийн боловсон хүчний хувьд жижиг дунд бизнесийн корпорацаас санал болгосон тодорхойлолтыг ажил байдлыг нотлох бичиг баримтын оронд бүрдүүлж өгөх боломжтой

ø БНСУ-д зорчих зорилгын дагуу нэмэлт бичиг баримт шаардах боломжтой