Их дээд сургуульд суралцах (D-2) Бакалавр, Магистр, Докторт суралцах

D-2-1~D-2-4 ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  • Коллеж D-2-1      – Бакалавр D-2-2       – Магистр D-2-3        –  Доктор D-2-4

1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг, Визний хураамж 60 ам.доллар + KVAC 57000₮ + Виз мэдүүлгийн газрын бүртгэлийн хураамж, орчуулгын төлбөр

2. Гадаад паспорт

3. Товч намтар (ЭСЯ-ны маягтын дагуу бөглөх, МS Word, Hangul программ ашиглах, Заавал өөрийн гараар гарын үсгээ зурах)

4. Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар 표준입학허가서 및 교육기관 사업자등록증 사본

5. Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт:

   18000-20000$ байршсан Дансны тодорхойлолт болон Сүүлийн 1 сарын хуулга

- Өөрийн, эсхүл эцэг эхийн нэр дээрх Монгол дахь дансны хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй мөн доорх мөнгөн дүнг байршуулаад 30 хоногоос дээш болсон байх)

ø Дансны хуулга авах өдрийн байдлаар 20,000 ам.доллар (Тухайн сургууль нь төвийн бүсэд байрладаг), 18,000 ам.доллартай (Төвийн бус бүсэд байрладаг) дүйцэхүйц мөнгийг 30 хоногоос дээш хугацаагаар заавал байршуулах. Материал шалгах үед дансны хуулган дээрх хадгаламж нээснээс хуулга авсан өдөр хүртэлх хугацаа 30 хоног хүрэхгүй байх тохиолдолд санхүүгийн чадвар хангахгүйд тооцно. (Хадгаламжийн журам зөрчсөн) /

ø Дансны хуулга дээр хуулга авсан он, сар, өдрийг тодорхой тэмдэглэгдсэн байх.

ø Төвийн бүс: Сөүл хот, Инчон хот, Гёнги аймаг

Төвийн бус бүс: Сөүл хот, Инчон хот, Гёнги аймгаас бусад бүс нутаг

- Тухайн дансны сүүлийн 3 сарын хуулга (Хуулга авах өдрийг хүртэл)

Батлан даагчийн бүрдүүлэх материал:

Сургалтын зардал хариуцагчийн хамрах хүрээ: Эцэг эх, Ах Эгч, Авга Нагац

Батлан даагчийн сарын орлого 790,000 вон буюу 2,093,500 төгрөгөөс дээш байх

  • Виз мэдүүлэгчтэй холбоо хамаарлыг нотлох төрөл садангийн лавлагаа
  • Батлан даагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Сургалтын зардлыг хариуцах тухай өргөдөл
  • Батлан даагчийн ажлын тодорхойлолт /Захирал бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
  • Батлан даагчийн Нийгмийн даатгалын лавлагаа /2020-2021он/               e-mongolia.mn –с авч болно/ Захирал бол Татварын тодорхойлолт /e-tax.mn/

6. Гэрлэлтийн лавлагаа + Төрсний бүртгэлийн лавлагаа / e-mongolia.mn –с авч болно/

- Гэрлэлт бүртгэлгүй ч хүүхэдтэй тохиолдолд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааг нэмэлтээр өгнө

- Насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (Эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа)

7. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна.)

8. Сүрьеэгийн шинжилгээний бичиг /ХӨСҮТ, ГССҮТ, Улсын 1,2,3 эмнэлэг/

9. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, Диплом, Дүнгийн Жагсаалтын эх хувь, хуулбарын хамт +Апостил хүчинтэй хугацаа авсан өдрөөс 3 сар 2019 оноос өмнөх 10 жилийн гэрчилгээнд апостил авна. Улсын их дээд сургууль төгссөн бол апостил авахгүй байж болно.

- Одоо сурч байгаа эсвэл сургуулиас гарсан бол: Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй тодорхойлолт, Өмнөх хичээлийн жилийн дүнгийн жагсаалт)

[Дүнгийн шалгуур үзүүлэлт]

- Ерөнхий боловсролын сургууль: голч дүн 75%-аас дээш байх

- Их дээд сургууль, Магистр: голч дүн 2.4-өөс дээш байх (Улсын их, дээд сургууль төгссөн бол голч дүн 2.0-оос дээш байх)

ø БНСУ-ын их дээд сургуулийн гадаад оюутны тэтгэлгээс гадна тусгай тэтгэлэгтэй тохиолдолд хамаарахгүй.

10. Хэлний чадвар нотлох бичиг баримт (Зэрэглэл доогуур сургуульд хамаарна. 2019.10.01 өдрөөс эхлэн мөрдөнө)

- Солонгос хэл

Коллеж: Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (TOPIK) 3-р зэрэг, эсвэл Сэжун Институтийн Дунд-1 болон түүнээс дээш

Их, дээд сургууль: Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (TOPIK) 4-р зэрэг, эсвэл Сэжун Институтийн Дунд-2 шат болон түүнээс дээш

- Англи хэл

TOEFL 530 (CBT 197, iBT 71), IELTS 5.5, CEFR B2, TEPS 600

ø Анхаарах зүйлс

1. Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна

2. Сургалтын зардал хариуцагчийн хамрах хүрээ

- Хэлний бэлтгэл/ Их дээд сургуулийн сургалтын зардал хариуцагч: Нэгдүгээр батлан даагч буюу эцэг, Эхийн тогтмол орлого, Санхүүгийн чадварыг татвар төлсөн байдал, Нийгмийн даатгалаар нотлох. (Батлан даагчийн сарын орлого ойролцоогоор 790,000 воноос дээш байх)

- Эцэг, эх нас барсан тохиолдолд хоёр дахь батлан даагч буюу төрсөн эгч, дүү эсхүл авга нагац

3. Дансны хуулга нь виз мэдүүлэх өдрийг хүртэл 1 сараас дээш хугацаагаар байршуулсан байх ба визний мэдүүлгийг шалгаж дуусах хүртэл зарлага хийхгүй байх

[1 жилийн нийт сургалтын зардлыг тооцоолох]

- Сургалтын төлбөр 1 жил + Нэг талын онгоцны билет + Амьдралын зардал сар бүр 500 ам. доллар (Хоол, Байр + Хэрэглээний мөнгө + Ном сурах бичиг болон бусад)

Манай байгууллага-т хийгдэх боломжтой үйлчилгээ

  • Визний мэдүүлэг хүлээх авах
  • Виз мэдүүлгийн маягт бөглөх
  • Баталгаат орчуулга
  • Мэдээлэл зөвлөгөө

Утас: 7763-0000                  Facebook Page: