ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД СУРАЛЦАХ (D-4-1) |
1) Олгох хүрээ
- Ерөнхий боловсролын сургууль төгсөөд их, дээд сургуулийн харьяа хэлний бэлтгэлд Солонгос хэл суралцах гэж буй иргэн
ø Олон улсын боловсролын хүрээлэнгийн урилгатай засгийн газрын тэтгэлэгт оюутан: Виз мэдүүлгийн маягт (Хураамжаас чөлөөлөгдөнө), Паспорт/Хуулбар, Цагдаагийн газрын тодорхойлолт, Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, Диплом/дүнгийн жагсаалтын эх хувь ба хуулбар, ОУБХ-ээс олгосон урилга
ø Хууль бусаар оршин суух магадлал 1%-с бага, Магадлан итгэмжлэгдсэн сургууль: Элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификатыг шаардана
(Суралцах зорилго, Санхүүгийн чадвар зэргийг визний материал шалгах явцад нэмэлтээр шаардаж болно)
ø Гадаад оюутан элсүүлэх болон хянах эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн сургуулийн жагсаалтыг хавсралтаас үзнэ үү (www.studyinkorea.go.kr)
2) Визний төрөл
- 6 сар хүртэлх хугацаатай нэг удаагийн виз
<ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ> |
1. Виз мэдүүлгийн маягт, Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг, Визний хураамж 60 ам.доллар 2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь 3. Товч намтар (ЭСЯ-ны маягтын дагуу бөглөх, МS Word, Hangul программ ашиглах, Заавал өөрийн гараар гарын үсгээ зурах) 4. Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар 5. Хэлний бэлтгэлийн төлөвлөгөө (Хичээлийн хуваарь, Хичээл заах багш нарын хүснэгт), Хэлний бэлтгэл хичээлийн өнөөгийн байдал (Сургуулийн өөрийн маягт) 6. Сургалтын зардал, Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт - Өөрийн, Эсхүл сургалтын зардал хариуцагчийн Монгол дахь дансны хуулга (Виз мэдүүлэх өдрөөс өмнө 14 хоногийн дотор авсан байх) ø Дансны хуулга авах өдрийн байдлаар 10,000 ам.доллартай дүйцэхүйц мөнгийг 30 хоногоос дээш хугацаагаар заавал байршуулах. Материал шалгах үед дансны хуулган дээрх хадгаламж нээснээс хуулга авсан өдөр хүртэлх хугацаа 30 хоног хүрэхгүй байх тохиолдолд санхүүгийн чадвар хангахгүйд тооцно. (Хадгаламжийн журам зөрчсөн) ø Дансны хуулга дээр хуулга авсан он, сар, өдрийг тодорхой тэмдэглэгдсэн байх. - Тухайн дансны сүүлийн 3 сарын хуулга (Хуулга авах өдрийг хүртэл) - Сургалтын зардлыг хариуцах тухай тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Виз мэдүүлэгчтэй холбоо хамаарлыг нотлох төрөл садангийн лавлагаа - Сургалтын зардал хариуцагчийн сарын орлогыг нотлох бичиг баримт (Нийгмийн даатгалын лавлагаа, Татварын тодорхойлолт зэрэг) 7. Гэрлэлтийн лавлагаа - Гэрлэлт бүртгэлгүй ч хүүхэдтэй тохиолдолд хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааг нэмэлтээр өгнө - Насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (Эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа) 8. Цагдаагийн газрын тодорхойлолт (18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна) 9. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, Диплом, Дүнгийн жагсаалтын эх хувь, хуулбарын хамт 10. Сүрьеэгийн шинжилгээний бичиг (БНСУ-ын ЭСЯ-аас заасан эмнэлгийн нэрсийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү) [Дүнгийн шалгуур үзүүлэлт] - Ерөнхий боловсролын сургууль: голч дүн 75%-аас дээш байх - Их дээд сургууль, Магистр: голч дүн 2.4-өөс дээш байх (Улсын их, дээд сургууль төгссөн бол голч дүн 2.0-оос дээш байх) ø БНСУ-ын их дээд сургуулийн гадаад оюутны тэтгэлгээс гадна тусгай тэтгэлэгтэй тохиолдолд хамаарахгүй. ø Анхаарах зүйлс 1. Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна 2. Сургалтын зардал хариуцагчийн хамрах хүрээ - Хэлний бэлтгэл, Их дээд сургуулийн сургалтын зардал хариуцагч: Нэгдүгээр батлан даагч буюу эцэг, эхийн тогтмол орлого, Санхүүгийн чадварыг татвар төлсөн байдал, Нийгмийн даатгалаар нотлох. (Батлан даагч тус бүрийн сарын орлого ойролцоогоор 750,000 воноос дээш байх) - Эцэг, эх нас барсан тохиолдолд хоёр дахь батлан даагч буюу төрсөн эгч, дүү эсхүл авга нагац 3. Дансны хуулга нь виз мэдүүлэх өдрийг хүртэл 1 сараас дээш хугацаагаар байршуулсан байх ба визний мэдүүлгийг шалгаж дуусах хүртэл зарлага хийхгүй байх [6 сарын сургалтын зардлыг тооцоолох] - Сургалтын төлбөр 6 сар + Нэг талын онгоцны билет + Амьдралын зардал сар бүр 500 ам. доллар (Хоол, Байр + Хэрэглээний мөнгө + Ном сурах бичиг болон бусад) |
Солонгос талаас бүрдүүлэх материал:
1. 표준입학허가서 및 교육기관 사업자등록증 사본
2. 연수계획서 (강의시간표, 강사 구성표), 연수과정 운영 현황(대학 자율 서식)
Батлан даагчийн бүрдүүлэх материалд:
1. Төрөл садангын лавлагаа
2. Батлан даагчийн иргэний үнэмлэхний хуулбар
3. Батлан даагчийн өргөдөл /эцэг эхээс нь өөр хүн батлан дааж байгаа бол яагаад батлан дааж байгаа эцэг эх нь ямар шалтгаанаар батлан даах боломжгүй байгаа талаар тусгах/
4. Ажлын газрын тодорхойлолт
5. Нийгмийн даатгалын лавлагаа /1жилээр/
6. Нийгмийн даатгалын дэвтэр
Бусад нөхцөлөөр батлан даах бол 7763-0000 дугаар лавлах
Хууль бусаар оршин суух магадлал 1%-с бага, Магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцах бол дээрх бүрдүүлэх материалаас хасагдахыг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 77630000 лавлана уу